Үхрийн махны үнэ 4.5 хувь хүртэл өсчээ

img

Үндэсний статистикийн газраас худалдааны төв, дэлгүүрүүдэд худалдаалж байгаа махны үнэд судалгаа хийжээ. Энэ сарын 6-ны байдлаар махны дундаж үнэ тавдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийнх 0.3-4.5, адууных 3.8, ямааных 3.5 хувиар тус тус өссөн байна. Харин хонины махны үнэ 0.5 хувиар буурчээ. Үнийн хувьд тодруулбал, нэг кг хонины ястай мах 7150, үхрийнх 8100, ямааных 5725, адууных 6414 төгрөг, хонины цул мах 8071, үхрийн цул мах 9150 төгрөгийн үнэтэй байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ