Цагаатгалын ажил дуусах шатандаа орлоо

img

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд тус комисс 9 даргын нүүрийг үзжээ. Анхны даргаар нь  тэр үеийн Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж ажиллаж байв. Дараа нь УИХ-ын дэд дарга байсан Ж.Гомбожав, Ц.Элбэгдорж, До.Ганболд, Ж.Бямбадорж, С.Оюун, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн нар комиссын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

20 жилийн ойн хүрээнд УИХ-ын дэд дарга,  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Нямаагийн Энхболд тус комиссын даргаар ажиллаж байсан  Ж.Гомбожав, До.Ганболд, Ж.Бямбадорж, комиссын нарийн бичгийн дарга асан Ө.Ганхуяг,Н.Сампилноров нарыг   хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга, комиссын дарга Н.Энхболд цагаатгалын ажлын явц, тулгараад буй асуудлын талаар  тэдэнд товч танилцуулахдаа, цагаатгалын ажил дуусах шатандаа ороод байгаа  бөгөөд хэлмэгдүүлэлт гарах болсон шалтгаан, нөхцлийн талаар нэгдсэн нэг ойлголт, дүгнэлтэд хүрэх нь чухал байна гэдгийг тэрээр хэллээ.

Уулзалтад оролцогсод  цаашид улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байх орчин нөхцлийг бий болгох, хэлмэгдүүлэлтээс урьдчилан сэргийлэх, хэлмэгдүүлэлтийн талаар суурь судалгаа хийх, нийгмийг соён гэгээрүүлэхэд  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гол үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлага байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ