Тавантолгой ХК-ийн индекс 12.1 хувиар буурчээ

img

2012 оны 06 сарын 4-нөөс 6 сарын 8-ны хооронд МХБ дээр таван удаагийн арилжааг явуулж, 68 ХК-ийн 24.4 сая ширхэг хувьцааг 12.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 18852.47 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 647.97 нэгжээр буюу 3.3 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Таван Толгой /12.1%/, Талх Чихэр /7.7%/,Могойн Гол /5.6%/, Шарын Гол /3.7%/, Адуунчулуун /3.1%/, Багануур /2.1%/, Монголиа Дэвэлопмэнт Ресурс /2.0%/, Шивээ овоо /1.8%/, Монгол Шилтгээн /1.6%/, Говь /1.1%/, Ремикон /0.5%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 65.9 тэрбум төгрөгөөр буюу 3.6 хувиар буурч, нэг их наяд 764.9 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Монголын гэгээ /100.8%/, Солонго экспресс /52.0%/, Дархан гурил тэжээл /32.3%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Ундрага-Өмнөговь /14.1%/, Дархан хүнс /14.0%/, Таван Толгой /12.1%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ