Үерийн улмаас 745 хүмүүс амиа алджээ

img

Зүүн өмнөд Азийн орнуудад болж буй үер усны гамшгийн улмаас 700 гаруй хүмүүс амиа алдаад байна. Тайланд, Камбож, Вьетнам, Лаос, Филиппинд өнгөрсөн долдугаар сараас хойш болсон, болж буй үер усны гамшигт нийтдээ 745 хүн амиа алдсан тухай Ази Номхон далайн судалгааны хүрээлэнгээс мэдээлжээ. Эдгээр амиа алдсан иргэдийн 315 нь одоо Тайланд улсад болж буй үер усны гамшигт амиа алдагсад гэнэ. Энэ тоо цаашид ч өсөх магадлал өндөр аж. Хүний амь ихээр үрэгдэж байгаагаас гадна эд материал эдийн засгийн асар их хохирол эдгээр орнууд амсаж буйг ч мөн онцолсон байна. Тиймээс байгалийн гамшгаас болж Зүүн Өмнөд Азийн эдгээр орнуудын нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж байгаа аж. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ