
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас олгож буй 670 мянган төгрөгийг ирэх долоо хоногт олгох шийдвэр гарчээ.
Гэвч одоогоор тус мөнгийг Сангийн яамнаас Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн данс руу хараахан шилжүүлээгүй байгаа юм байна. Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөгийн олголт энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд ирэх сараас зөвхөн ядуу өрхүүдэд бэлэн мөнгө олгогдох юм.
Дашрамд дуулгахад, 21 мянган төгрөгийг цаг тухай бүрт нь аваагүй иргэд энэ сард багтаан харъяа дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хандан дээрх мөнгийг авах боломжтой ажээ.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ