
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн олон нийтийн өмнө үг хэлэхэд хэрэглэдэг тоног төхөөрөмжийг ачсан машиныг түүний цуваанаас хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайлагдсан машинд Төрийн тэргүүний гарч үг хэлдэг индэр, туг далбаа зэрэг тоноглол ачсан байжээ. Уг хэрэг Виржини мужид гарсан бөгөөд одоогоор ямар нэгэн сураг гараагүй байна.
Дээрх тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ нь багаар бодоход 250 сая ам.доллар болох юм байна. Оросын НТВ телевизийн мэдээлснээр АНУ -ын Батлан хамгаалах яам энэ халдлагыг тун ноцтой хэрэг гэж мэдэгдсэн бол нууц албаныхан өөрөөсөө зайлуулж “Манай ачаа биш учраас манай асуудал биш” гэсэн товч хариу өгч байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ