
Уул уурхай, ашигт малтмалын салбар нь дэлхийн хамгийн их ашиг орлоготой салбар төдийгүй бусад салбарынхаа түүхий эд болон санхүүгийн эх үүсвэр болдог. Хүн төрөлхтөн байгалийн баялгыг эрчимтэй ашиглаж эхэлснээр улам хурдацтай хөгжсөн. Газрын хэвлий доорхи баялгийг буруу ашиглаж байгаа нь дулаарал үүдэх шалтгаан болж байна.
Дулаарал явагдах үйл явц
Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн хүнд асуудал бол дэлхийн дулаарал. Нийгмийн амьдралаас урган гарч ирсэн аливаа хямрал бэрхшээлийг хүн төрөлхтөн давах гарч чадах боловч олон сая жилийн явцад бүрэлдэн тогтсон экологийн тэнцвэрт байдал алдагдвал унаган байдлаа нөхөн сэргээх ямар ч боломжгүй. Өнгөрсөн 1000 жилийн хугацаанд дэлхийн дулаарал +1t-с хэтэрч байсангүй. Гэтэл сүүлийн зуун жилийн дотор 0,6-н градусаар нэмэгджээ.
НҮБ-ын үзэж байгаагаар дэлхийн температур цаашид 1,8с-4 градус хүртэл нэмэгдэх төлөвтэй гэсэн тооцоог гаргажээ. Гэтэл температур ердөө нэгхэн градусаар нэмэгдэхэд далай тэнгисүүд хайлж, дулаарлын явц эрчимтэй түргэснэ. Ингэснээр дэлхийн гадаргын гуравны нэг нь цэвэр усгүй болж нам дор газар байрлах эргийн шугамууд ялангуяа олон томоохон хотууд усанд автах аюултай.
Дэлхийн дулаарал хэрхэн явагдаж байгааг тайлбарлавал дэлхийд ирж буй нарны цацрагийн ихэнх хэсэг нь дэлхийг дулаацуулж шингээд, үлдсэн хэсэг нь нар руу хэт ягаан туяаны хэлбэрээр нүүдэллэдэг. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж хэт ягаан туяа агаарыг халааж, дэлхийн дулаарлыг бий болгож байна. Дэлхийн дулаарал нь цас, мөсөн бүрхүүлийг хайлуулаад зогсохгүй далайн төвшин нэмэгдэх, үер ган гачиг, хүчтэй хар шуурга, цунами зэрэг байгалийн гамшиг үүсэх шалтгаан болоод байна.
Шийдвэрлэх арга зам
Дэлхийн дулаарал нь зөвхөн нэг улсын, нэг тивийн санаа зовниж шийдэх асуудал биш. Хүн төрөлхтөн бид дэлхий гэдэг нэг гэртэй. Тиймээс бүгдээр энэ асуудлаас гарах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.
Америк улсын зохион бүтээгч Слим Сперлинг төмөр утсыг мушгиж хийсэн төхөөрөмжийг ашиглаж, агаарыг цэвэршүүлэх багажийг зохион бүтээжээ. Агаарын бохирдлыг цэвэршүүлэх зорилгоор бүтээгдсэн уг төхөөрөмжийг R2 гэдэг. Энэхүү гайхамшигт багаж нь аянга үүсгэж 50 км-ийн зайд цахилгаан цахиулдаг. Цахилгаан цахих үед нүүрс төрөгч задарч, хүчилтөрөгч, усны уур гэсэн хоргүй молекул болон хувирдаг байна. R2-ийг ашиглахад ердөө 10 вольтын нэг зай хэрэгтэй.
Мөн сэргээгдэх эрчим хүч буюу нар салхины хүчийг ашиглах нь дэлхий нийтийн анхаарал, судалгааны төвд байна. Сэргээгдэх эрчим хүч гэсэн тодорхойлтод нар, салхи, далай, ус, био масс, газрын гүний дулаан, био түлш зэргийг хамруулан ойлгож болно. Уул уурхайгаас олсон орлогынхоо тодорхой хувийг байгалийн нөхөн сэргээлт, дэлхийн дулааралтай тэмцэхэд зориулах нь зүй ёсны хэрэг юм.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ