Гэр байшингийн яндангийн тусгаарлагч муу хийснээс гал их гарч байна
Сүүлийн үед 101-т ирэх галын дуудлага нэмэгдсэн байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагад ирж байгаа дуудлагын ихэнхийг гэр байшингийн яндангийн тусгаарлагч муу хийснээс шатах материалд халалт өгч гал гарсан дуудлага байгаа аж. Өнгөрсөн бямба гарагт яндангийн тусгаарлагч муу хийснээс гарсан галын дуудлага дөрөв , нэг дуудлага нь машины моторын хэсэг, нэг нь шалны хэсэг шатсан гэх мэт дуудлага байжээ.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Чингэлтэйн 1 дүгээр гудамжны 4 тоотод машин шатаж байсан байна. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг ажиллажээ. Дуудлагын дагуу очиход иргэн И-гийн “Грес” загварын 60-95 УБА загварын бага оврийн микроавтобусны моторын хэсэг шатаж байсан байна.
Харин “Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамж 443 тоотод байшин шатаж байна” гэсэн дуудлагыг дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг ажиллажээ. Гал унтраах анги тасгийг очиход иргэн Д-гийн 5х10 метрийн хэмжээтэй байшин яндангийн тусгаарлагч шатах материалд халалт өгч тааз, галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байжээ.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин яндангийн тусгаарлагчаас дээврийн шатаж байжээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр анги ажиллаж галыг унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Б-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин яндангийн цонолтоос дээврийн хэсэг шатаж байсныг аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг ажиллаж унтраажээ.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Буянт-Ухаагийн 14 дүгээр гудамжинд иргэн М-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин зуухны тусгаарлагчаас шалны хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 30 дугаар анги ажиллан унтраасан байна.
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6 дугаар гудамжинд иргэн Ч-ийн 2х3 хэмжээтэй музааны өрөөны дотор талын хэсэг шатаж байсныг Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг унтраав.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ