Вьетнамын өндөр албан тушаалтнуудыг гольф тоглохыг хоригложээ
Вьетнамын Зам, тээврийн сайд Динь Ла Танг өөрийн удирдлага доорхи албан тушаалтнуудаа гольф тоглохыг хатуу хоригложээ. Тэрээр ажилтнуудаа гольф тоглоход хэтэрхий их цаг зарцуулж, үндсэн ажлаа хийхгүй байна гэж дүгнэсэн аж. Гольф тоглохыг хориглосноор ажлын үр бүтээмж нь илт дээшилнэ гэдэг сайд эргэлзэхгүй байгаа юм.
Тэрээр өөрийнхөө яамны ажилтнуудыг гольфын элдэв уралдаан тэмцээнд оролцохыг ч мөн давхар хориглосон байна.
Сүүлийн жилүүдэд Вьетнамд гольф сонирхогчдын тоо эрс нэмэгдсэн юм. 2020 он гэхэд тус улсад гольфын 150 талбай байгуулагдах ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ