Хотын даргад нэр дэвшигч 100 саяын үнэтэй алмазаа 7саяар үнэлжээ

img

Сөүл хотын даргад нэр дэвшигч На Кёнг Вон өөрт байгаа үнэт эдлэлээ хэтэрхий бага үнээр үнэлэн мэдүүлсэн хэрэгт холбогдлоо. Тэрээр 23 жилийн өмнө хадам ээжийнхээ бэлэглэсэн 2 каратын алмазыг 7 сая вон хэмээн өнгөрсөн  жилийн 12 сард хөрөнгийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Гэвч Минжү намаас уг мэдүүлгийг хуурамч хэмээн мэдүүлж, түүнд байгаа алмаз 100 сая воноор үнэлэгдэнэ  хэмээжээ. Тиймээс нэр дэвшигчийг хөрөнгөө хуурамчаар мэдүүллээ гэж буруутгаж байгаа юм. Тэгвэл нэр дэвшигчийн талынхан тухайн үед диамондыг үнэлэх дундаж үнэлгээгээр энэхүү дүнг бичсэн нь үнэхээр багадсан байсан гэдэгт буруугаа хүлээж дахин шинэчлэн бичих тухайгаа  мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ