
“Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа эх орны хишиг, хувийг иргэдэд хүргэж байгаа банкуудын үйлчилгээний хураамжтай холбоотой асуудалтай Засгийн газрын гишүүд танилцав. Засгийн газар 2012 оны төсвийн төслийг УИХ-д хэдийнэ өргөн барьсан учир хөрөнгийг төсөвт суулгах боломжгүй. Тиймээс асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай саналаа Сангийн яам, Монголбанктай хамтран боловсруулж Засгийн газарт нэн даруй оруулж хэлэлцүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгалаа. Ингэхдээ иргэдэд хишиг, хувийг чирэгдэл, өртөг багатайгаар хүргэх талаар арилжааны банкны удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ