Ах дүүс даатгалын мөнгөнд шунаж чигчий хуруугаа тасалжээ

img

Солонгосын Гуангжү хотын цагдаагийн газраас даатгалын мөнгө авах зорилготойгоор зүүн гарынхаа чигчий хурууг сайн дураараа, санаатайгаар тасалсан хэргээр ах дүү А , Б нарыг саатуулсан байна. Тэд өнгөрсөн  оны 09.10-нд  зургаан даатгалын байгууллагад  2 тэрбум воны  гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байна. Харин энэ жилийн 02.15-нд гэртээ засвар хийж байгаад чигчий хуруугаа тасалсан хэмээн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж , нийт 200 сая воны  нөхөн төлбөрийг даатгалын  6 байгууллагаас авсан тэдний үйлдэл санаатай байсан болохыг даатгалын байгууллагуудын хүсэлтээр шалгасан цагдаагийнхан баталжээ. Мөн төрсөн ахынхаа чигчий хурууг таслахад тусалсан дүүг нь энэ хэрэгт холбогдуулан баривчилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ