Оюутнууд Ираны эрдэмтний үхэлд Британийг буруутгаж байна

img

Оюутнууд чанга хамгаалалттай элчингийн байрны өмнө жагсаж  Англи,  Америкийн далбаа руу өндөг шидэж, шатаажээ. Жагсагчид Ираны эрдэмтний үхэлд Британийг буруутгасан байна. Энэ оны 11 сард мотоциклтой  этгээд эрдэмтэн Мажид Шахриаригийн машинд бөмбөг тавьж дэлбэлсний  улмаас тэрээр амиа алдаж, эхнэр нь шархадсан юм. Энэ хэрэг өөр нэгэн Ираны шилдэг эрдэмтнийг шархдуулсан хэрэгтэй холбоотой байжээ.

Ираны тал хоёр эрдэмтэн рүү нь халдсан хэрэг барууныхан  манай улсын цөмийн хөтөлбөрийг тасалдуулахаар явуулж байгаа ажлын нэг хэсэг гэж мэдэгдээд байна. Эсэргүүцлийн жагсаал дээр Ираны парламентын гишүүн Хамид Реза Раяаси эрдэмтэн Шахриаригийн үхэлд Британийг буруутгаж байгаагаа хэлсэн байна.  Тэрээр Бид Британий засгийн газар болон Британий албаны хүмүүсийг  Шахриари болон Али Мухамед нарыг егүүтгэсэн хэргийн хамсаатнууд гэж үзэж байна гэжээ. 1979 онд оюутнууд Америкийн элчингийн байр луу дайрах үеэр барьцаанд орсон Америкийн дипломатчийн зурагтай самбарыг жагсагчид барьж явсан байна.

Бөмбөг дэлбэлсний улмаас амь үрэгдсэн эрдэмтэн Мажид Шахриари нь Ираны цөмийн агентлагийн гол төсөлд оролцож байжээ. Түүнийг  тэсрэх бөмбөг ашиглан хөнөөсөн хэрэг нь нэгдүгээр сард Тегераны их сургуулийн ахлах профессор Масуд аль Мухамедыг бүрэлгэсэн хэрэгтэй тун төстэй байгаа юм.    Түүнийг ажил руугаа явах гэж  байх үед нь  машиных нь  ойролцоо тэсрэх бөмбөгтэй мотоцикл дэлбэрсний уршгаар эрдэмтэн Масуд амиа алдсан юм.

Э.Анхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ