Хятадын албаныхан хүлцэл өчжээ
2012-06-15

Хятадын албаныхан хүчээр үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйгээс уучлалт гуйж, гурван хүнийг хариуцлага хүлээлгэхээр саатуулсан тухай тус улсын хэвлэл мэдээлжээ. Үр хөврөл болон эх Фен Жиамей нарын зураг цацагдаж интернет хэрэглэгчидийг цочирдуулсны дараа энэ мэдэгдэл гарсан байна. Орон нутгийн албаныхны мэдэгдсэнээр түүнийг Шанси мужид долоон сартайд нь үр хөндөлтөд оруулсан нь шинжилгээний дүнгээр гарчээ. Хятадын хуулиар зургаан сар хэтэрвэл үр хөндөлт хийхийг хориглодог байна. Пүрэв гаригийн орой, хотын албаныхан 27 настай Фен болон түүний гэр бүлийнхнээс хүлцэл өчсөн гэнэ. Синхуа агентлегийн мэдээлснээр, энэ сарын хоёрны өдөр Зенпин эмнэлэгт түүнийг “үр хөндүүлэхийг хүчилсэн” байна. Зенпин мужийн албаныхны хэлж байгаагаар хуулиар хоёр хүүхэдтэй болох эрх түүнд байхгүй учир Фен үр хөндүүлэхийг зөвшөөрсөн гэнэ. Тэрээр 2007 онд охинтой болсон юм байна. Гэхдээ түүнийг хоёр дахь хүүхдийнхээ торгуулийг төлж чадахгүй гэж үзэн хүчээр үр хөндүүлэлт хийлгэсэн хэмээн эсэргүүцэгчид үзэж байна. Ц.Цээгий
Shuud.mn
Сонин хачин