Кока кола 60 жилийн дараа Мьянмарт
2012-06-15

Хөрөнгө оруулалтын хоригийг цуцлах АНУ-ын шийдвэрийг даган Кока кола жаран жилийн дараа Мьянмарт эргэн үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Тус улс ардчилсан шинэчлэлт хийж эхэлсэнтэй холбогдуулан америкийн албаныхан хоригийг өнгөрсөн сард түр түдгэлзүүлсэн билээ. АНУ-ын засгийн газар зөвшөөрлийн лицензийн асуудлыг хэзээ шийднэ, тэр үед даруйхан үйл ажиллагаагаа явуулах болохоо Кока колагийн албаныхан мэдэгдсэн байна.Мьянмар улс нь тус компанийн үйл ажиллагаа явуулдаггүй гурван улсын нэг юм. Кубад хувьсгал гарч, Фидель Кастрогийн засгийн газар хувийн өмчийг хураан авч эхлэхэд дэлхийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч компани тус улсыг орхисон байна. Харин Хойд Солонгостой хэзээ ч хамтран ажиллаж байгаагүй юм. Компаний мэдэгдэлд Мьянмарт төвлөрсөн үйл ажиллагаагаа бий болгох хүртэл хөрш орнуудаас бараа бүтээгдэхүүнээ импортоор авч байх гэнэ. 1962 –2011 оныг хүртэл тус улсад цэргийн хунтын дэглэм тогтож байсан юм. Олон арван жилийн дараа америк болон европын эрх баригчид анх удаа Мьянмарт айлчилж, ардчилсан шинэчлэл хийж байгааг нь үнэлэн эдийн засгийн хоригоо багасгах санал гаргасан билээ. Ц.Цээгий
Shuud.mn
Сонин хачин