
МҮЭХ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран “Байгууллагын нийгмийн хариуцлагын зөвлөмж” ISO 26000 олон улсын стандартыг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн нийт байгууллагуудад уриалан “Нийгмийн хариуцлагатайгаа нийтэд зарлая” уралдааныг улсын хэмжээнд зарлаад байна. “Нийгмийн хариуцлага”-тай үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг олон нийтэд сурталчлах, бизнесийн төдийгүй төр, төрийн өмчийн оролцоот бүхий л байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан ISO 26000-2010 зөвлөмжийн дагуу ажилладаг болоход нөлөөлөх, нийгмийн хариуцлагатай байгууллагын тоог нэмэгдүүлэх, энэ талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах зорилготой аж.
Нийгмийн хариуцлагатай байгууллагыг олон нийтэд сурталчлах, хөхиүлэн дэмжих энэхүү ажлыг хамтрагч талууд жил бүр уламжлал болгон явуулахаар боллоо.
Нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг, түүнийгээ үнэлүүлэхийг эрмэлздэг төр, хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлынхаа тайланг уралдааны комисст ирүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ