Хөлбөмбөгч буудуулж амиа алдав

img

Хятадын хоёрдугаар дивизионы “Далянь Аэрбин” багийн колумб хөлбөмбөгч Эдисон Чараг Колумбын Пуэрто Техада хотод хөзөр тоглож байгаад үүдсэн маргааны улмаас буудуулж нас баржээ. Одоогоор хөлбөмбөгчийг ганц сумаар тархинд нь буудан хөнөөсөн гэж мэдээлж буй бол зарим эх сурвалжаас авсан мэдээллээр хөлбөмбөгчөөс гадна дөрвөн хүн шархтсан байна. Өмнө нь Колумб улсад хөлбөмбөгчдийг буудан хөнөөсөн явдал хэд хэдэн удаа гарч байсан юм. 1990 оны дэлхийн аваргын үеэр өөрийнхөө хаалганд санаандгүй гоол оруулсан Пабло Эскобарыг машинд нь буудан хөнөөгөөд “Урвагч” гэсэн бичиг үлдээсэн хэрэг гарч, шуугиан тарьж байлаа.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ