
Мексикт хар тамхины мафитай холбоотой бас нэгэн аймшигт хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулж байна.
Мексикийн Нью Ларедо хотын нэгэн гүүрний доор эрэгтэй, эмэгтэй хүний амийг хороогоод дүүжилж орхисон байжээ.
Эрэгтэйгийнх нь биенээс нэгэн бичиг олдсон бөгөөд түүн дээр Зетас хэмээх хар тамхины мафийн тухай хэн ч хэнд ч ам ангайхгүй байвал зохино, эс тэгвэл ийм болох болно гэсэн утгатай үгс бичээстэй байсан гэнэ.
Хүмүүс цогцсуудыг олж цагдаа дуудсан ба энэ үеэр тэрхү бичгийг уншаад бүгд таран одсон байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ