
Эко бизнесийн шилдэг төсөл шалгаруулах "Экопренер-2012" олон улсын уралдааны нээлт өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү уралдаан нь байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэгч, санаачлагч, эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй, энтерпренер буюу экопренер залуучуудыг олноор нь төрүүлж, байгаль орчинд ээлтэй бизнес санааг олон улсын түвшинд танилцуулж, хэрэгжүүлэх зорилготой юм.
Хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ хөтөлбөрт 16-35 насны оюутан, залуус оролцож байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, Колумби, Тайвань, Энэтхэг, Малайз, Индонези, Аргентин, АНУ, Болив, Мексик, Япон, Сингапур, Монгол, Турк, Коста Рика зэрэг 22 орны 26 багийн материалиа ирүүлжээ. Мөн АНУ, Япон, Тайвань, Панам, Аргентин, Испани, Шинэ Зеланд, Израйль, БНСУ, Турк, Гренада, Гамби, Индонези, Малайзи улсуудаас энтерпренершип болон инновацийн чиглэлээр ажилладаг экспертүүд, бизнесийн их дээд сургуулийн докторуудаас бүрдсэн шүүгч болон зөвлөхүүдийн төлөөлөлийг хүлээн аваад байна. Манай улсаас 12 баг оролцож байгаа бөгөөд шилдэг төслийг маргааш тодруулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ