Д.Медведев Facebook-т өөрийн хуудсаа нээлээ
ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдрөөс эхлэн Facebook өөрийн хуудсаа нээжээ. Гэрэл зургийн буландаа ерөнхийлөгч болсноос хойшхи төрийн томоохон айлчлал, олон улсын хуралдаанд оролцсон үеийн зургуудийг оруулжээ.
Эрхэм ерөнхийлөгч өөрийн хуудсаа нээсэн даруйд дэлхийн өнцөг булан бүрээс ОХУ-ын иргэн, төдийгүй гадаадын иргэд ихээр нэвтэрсэн байна.
Мөн түүнийг өөрийн хуудсаа нээсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр Facebook хуудсаа нээж буй тухайгаа өөрийн Твиттертээ анх мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ