Стивен Жеррард: Талбайд дахиж гарахгүй болох вий

img

Английн “Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррард хөлийнхөө эрхийн хуруунд авсан бэртлийнхээ улмаас хагас жил орчим талбайд гараагүй билээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр “Манчестер Юнайтед”-ын эсрэг үндсэн бүрэлдэхүүнд багтан тоглосондоо тун сэтгэл хангалуун үлджээ. Учир нь Жеррард хөлбөмбөгийн талбайдаа эргэн гарахгүй ч байж магад хэмээн айж байсан гэнэ. “Элдэв бодол толгойд эргэлдэх нь миний насанд байх л асуудал. Би хүнд бэртэл авснаа ойлгож байлаа. Хугацаа багагүй шаардлагатайг мэдэж байв. Үнэнээ хэлэхэд, хөлбөмбөгийн замналдаа цэг тавьж байгаа юм шиг санагдаад сэтгэл тогтохгүй удсан. Би хагалгаа хийлгэтлээ тариа тариулаад л талбайд гараад байсан. Өөрийгөө ингэж хуурч болохгүйг мэдсээр байсан ч тоглох хүсэл минь дийлнэ. Олон ч тоглолтыг тариагаар аргалж ирсэн. Гэвч нэг л өдөр тариа ч тогтоож дийлэхээ больдог юм билээ. Энэ үед яахаа мэдэхээ больсон. Хэдэн долоо хоногийн дараа хагалгаа хийлгэчихээд л өөдрөг үзэл минь дахин сэргэсэн. Энэ зургаан сар миний хөлбөмбөгчийн замнал дахь хамгийн хэцүү үе байсан гэдэг нь ямар эргэлзээгүй үнэн” гэж Жеррард ярьжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jerrard .liverpool ..diilneee
2012-06-01
Gerrard Liverpoolinn domog Angliin shigsheegiin tamirchin ene hun uneheer aguu. Ene tamirchnii toglolt baigaa baidal ni uneheer taalagddag bolhoor Liverpool FC, Angliin shigshee bagiin fanat bolj bailaa gej. Odoo ch fanat heveeree. Go go Gerrard...
2011-12-08
sain togologch uneheer aguu eygui l bichsen bndaa gej
2011-12-03
gerrardiig bi hamgiin aguu dund shugam gedegt hezeech ergelzej bgaagui unheer aguu ugeer ilerhiileh araggui shuu naad garchigaa bodoj baildaa aimar ailaa
2011-10-21
Bishren shutmoi. Iim setgel zurhee ugsun hul bumbugchin mongold turuhgui l baihda.
2011-10-21
harin tin yostoi ailaa shd ingeel zodog tailj bgaam bh da gj...
2011-10-20
yooo garchigiig ni unshaad l ailaa shd ta nar neeree sur sur ner uguhiinmaa
2011-10-20
Үнэхээр агуу тоглогч шүү
2011-10-20