
China Eastern Airlines компани “Боинг” нэгдэлд захиалсан байсан 3 тэрбум долларын үнэтэй 24 тийрэлтэт Боинг-787 “Дримлайнер”онгоц авах гэрээгээ хүчингүй болгожээ.
Гонконгт байрладаг хятадын энэ компани дээрх онгоцуудын оронд Боинг-737-800 маркийн 45 онгоц худалдаж авахаар болсон байна. Захиалсан “Дримлайнер” онгоцуудын тоо цөөрсөн гэдгийг өчигдөр Боинг компани баталсан юм. “Дримлайнер” онгоц 15 мянган километр замыг буултгүй туулах чадвартай ба 210-250 зорчигч тээвэрлэх юм. Загвараасаа болоод энэ онгоц 150 саяас 205,5 сая долларын хооронд хэлбэлзэж байгаа.
Тус онгоцыг зохион бүтээхдээ композитын материалуудыг ашигласан бөгөөд маш хэмнэлттэй нь “Дримлайнер” онгоцны онцлог юм. Энэ онгоц нь одоогийн онгоцуудаас 20 хувь бага түлш зарцуулна гэж тус нэгдлийн мэргэжилтнүүд батлан илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ