Ливийн удирдагч асан М.Каддафи буудуулан амь үрэгдлээ
Cирт хотыг Шилжилтийн үндэсний зөвлөлийн цэргүүд дайран эзэлсэний дараа удирдагч асан Муаммар Каддафиг баривчилсан гэж мэдэгдэж байв. Түүний баривчлах үед хоёр хөлөндөө шархдаж явж чадахгүй биеийн байдал хүнд байжээ. Цэргүүд түүнийг машинд хийн авч явах үед шархаа даалгүй нас барсан гэж дэлхийн хэвлэлийн агентлагууд мэдээлж байна. Мөн тулалдааны үеэр түлхэн унагаагдсан дэглэмийн БХЯ-ны сайд Абу Бакр Юнис алагдсан байна. М.Каддафигийн төрлөх хот Сиртийг бүхэлд нь хяналтдаа авсан гэж Шилжилтийн үндэсний зөвлөлийнхөн мэдээлсэн юм. Энэ хот түлхэн унагаагдсан дэглэмийн сүүлчийн түшиц газар байсан аж. Каддафи амь үрэгдсэнийг гэрчлэх гэрэл зураг, видео бичлэгийг дэлхийн хэвлэлийн агентлагууд дамжуулахад хуучин дэглэмд цэг тавигдсанд баярласан ард түмэн нь гудамжинд гарч баяраа тэмдэглэн дээшээ хий буудсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ