
Пусан хотноо болж өнгөрсөн "Miss Asia Pacific World Competition 2011" сайхан бүсгүйн тэмцээнд дэлхийн 50 орны бүсгүйчүүд оролцсон билээ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн олон орны загварын болон урлаг соёлын төлөөлөгчид очиж зөвхөн сайхан бүсгүйн тэмцээн үзэх бус , ирээдүйн одуудыг олж илрүүлэхээр ажилласан юм.
Гэвч энэ удаагийн тэмцээнд оролцсон Англи, Гайна. Коста Рика улсын гоо бүсгүйчүүд БНСУ-д ирсэнийхээ дараахан тэмцээн эхлэхээс өмнө нутаг буцсан байна. Ингэх болсон шалтгааныг зохион байгуулагчид тайлбарлаагүй юм. Гэтэл яагаад бүсгүйчүүд явсан шалтгаан тэмцээний дараа тодорхой болсон байна.
Учир нь Англи улсыг төлөөлөн оролцож байсан Эмми Воллетон хэмээх 19 настай бүсгүйд тэмцээнийг зохион байгуулж байсан солонгосчууд мисс болохын тулд юу хэрэгтэй байдгийг мэднэ биз хэмээн хэлж, нэгэн шөнийг хэн нэгэнтэй өнгөрөөх тухай санал тавьжээ. Мөн түүнийг дотоожтой нь үлдээн төрөл бүрийн зураг авахаас гадна биенд хүрч илж таалсан тул цагдаа дуудан түүний биед зүй бусаар хүрч байгаа тухай мэдэгдсэн байна.
Гэвч цагдаагийнхныг ирэхэд зохион байгуулагчид хэтэвчнээсээ мөнгө гарган өгч явуулсан тухай ярьжээ. Түүнчлэн анх тэмцээнд оролцохоор ирэхэд зардлыг нь бүгдийг нь даана гэсэн атлаа өдөрт ганцхан удаа оройн хоол өгч, оргүй буудалд газар унтсан. Бүсгүйчүүпд өөрсдийн мөнгөөр хоол хүнсээ зохицуулсан зэрэг ярилцлагыг Эмми Воллетон өгсөн нь дуулиан дэгдээгээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ