Хөлбөмбөгийн Европын аваргын үеэр стадионд тамхи татахыг хориглов
Ирэх зун Украин, Польшийн хамтран зохион байгуулах хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр стадионд тамхи татах, худалдаалахыг хатуу хориглосон журам гаргалаа. Европын хөлбөмбөгийн холбоо эрүүл мэндийн хэд хэдэн байгууллагатай хамтран энэхүү шийдвэрийг гаргасан байна.
“Евро-2012 тэмцээн тамхигүй орчинд болж өнгөрнө. Энэ бол хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгөө, хөлбөмбөгчдөө хүндэлж буй хэрэг юм. Манай холбооны хамгийн том энэ тэмцээнд бид үзэгчдийн ая тухыг бүрэн хангаж, эрүүл мэндэд нь ямар нэгэн хор хохирол учруулахгүй байхыг хүссэн юм” хэмээн Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини мэдэгджээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ