Хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав

img

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийж байгаа ажлын  явцын талаар уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган, Бичигтийн хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа зургийн  байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, уул уурхайн зарим компаний холбогдох хүмүүс оролцлоо. Уулзалтаар одоо боловсруулаад байгаа хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийг хилийн хяналтын байгууллагуудад нарийвчлан танилцуулж, дараа 7 хоногт  саналаа нэгтгэхээр тохиролцлоо. Боомтуудын ерөнхий төлөвлөгөөний ажлыг хурдавчлан энэ ондоо Засгийн газраар батлуулахаар ажлаа шуурхайлан ажиллахаар боллоо. Шивээхүрэн боомтын ерөнхий төлөвлөгөө дууссан учир түүнээс наана батлуулах боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ulsyn hiliig hunii umnu ulaihaargui orchin yeiin bolgoh heregtei bn.
2011-10-21