Аргентины Үндэсний Танго бүжгийн өдрийг олон зуун хүн тэмдэглэжээ
Бямба гаригт Буэнос Айрес хотын гудамж талбайд олон зуун хүн Аргентины Үндэсний Танго бүжгийн өдрийг тэмдэглэхээр цуглажээ. Нийслэл хотын нэгэн гудамжинд хосууд үндэсний бүжгээ амьд хөгжмийн оркестратай бүжиглэсэн байна.
Залуучуудын дунд төдий л түгээмэл биш байсан энэ бүжгээр маш олон залууc бүжиглэж байгааг харахад маш сонирхолтой байлаа гэдгээ нэгэн үзэгч хэлжээ. Танго бүжигчин Патришиа ийм маягаар гудамжинд бүжиглэх нь хүмүүс бүжгэнд дуртайгаа илэрхийлэх шилдэг арга байсан гэжээ.
"Бидний танго бүжиглэдэг газрууд талбай багатай байдаг. Тиймээс энд танго бүжгийн гутал, хувцасгүй бүх хүмүүс энэ бүжгийг чөлөөтэй бүжиглэж, өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно" гэж тэрээр хэлсэн юм. Аргентин улс нь танго бүжиг анх үүссэн орнуудын нэг юм байна.
Э.Анхбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ