The Times сонин 100 орчим сэтгүүлчээ хална
Их Британийн нэр хүнд бүхий The Times сонин 100 орчим сэтгүүлчээ халах болсон тухай The Guardian мэдээлжээ. Тус сонины ерөнхий редактор Жеймс Хардинг сэтгүүлчидтэйгээ уулзалт хийхдээ долоон сэтгүүлч бүрийн нэг нь халагдахаар болсныг зарласан байна. The Times нь ойролцоогоор 700 сэтгүүлчтэй томоохон сонин юм.
Европ дахь эдийн засгийн хямрал, сонины цаасны үнэ нэмэгдсэн зэрэг асуудлаас шалтгаалан ийнхүү орон тоогоо цөөлөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ