“Бэрх уул”-ын үнэт цаасны ханш буурчээ

img

Монголын хөрөнгийн бирж дээр 20-ны өдөр  27 ХК-ийн 820.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 718.3 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 20 ХК-ийн 708.7 мянган ширхэг хувьцааг 817.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 7 ХК-ийн 9.5 мянган ширхэг хувьцааг 2.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар  216 хэлцэл хийгдсэн байна. Нийт 27 үнэт цаас арилжигдсанаас 11 үнэт цаасны ханш өсч, 6 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Сор” ХК-ийн үнэт цаасны ханш 14.95 хувь  өсч, “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувь  буурсан байна. ТОП-20 индекс 20868.81 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 46.34 нэгжээр буюу 0.22 хувь өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 201.5 тэрбум төгрөг болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ