
Одоогоос 66 жилийн өмнө 10 дугаар сарын 20-ний энэ өдрийг Монгол улс даяар бүх нийтийн санал асуулга явуулж, Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн болохыг баталсан түүхэнд тэмдэглэгдсэн өдөр юм. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан МАН-ыг үүсгэн байгуулагч,Төр нийгмийн зүтгэлтэн Маршал Х.Чойбалсангийн хөшөөг шинэчлэн суурин дээр нь залсан юм.
Маршалын хөшөөг анх 1946 онд уран барималч н.Чоймбол урласан байна.Тэр цагаас хойш 65 жилийн дараа ийнхүү сэргээн засварлаж байгаа юм. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн 1939 оны Халх голын дайн,1945 оны Японы цэргийн эсрэг байлдаанд нэр төртэйгөөр оролцож явсан Маршлын шинэ хөшөөг А.Очирболд ахлагчтай 12 хүний бүрэлдхүүнтэй баг гүйцэтгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ