Эх орныхоо төлөө онцгой гавьяа байгуулагсдыг 10 сая төгрөгөөр шагнана
Батлан хамгаалах яам энэ сарын 17-нд дөрвөн хүнд “Эх орны төлөө” шагнал гардуулахаар болсон байна. Эх орныхоо төлөө онцгой гавьяа байгуулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан гавьяатай хүмүүст уг шагналыг 10 сая төгрөг дагалдуулан өгөхөөр болжээ. Энэхүү шагналын эзнээр эх орныхоо нэрийг олон улсад өргөсөн Г.Аззаяа, Ж.Самбуу-Ёндон нарт олгох аж. Ц.Одгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ