Стив Жобс хагалгаа хийлгэхээс бүтэн жил татгалзжээ

img

Apple компанийг үндэслэгч Стив Жобс “Би биеэ хүчирхийлэлд өртүүлмээргүй байна” хэмээн бүтэн жилийн турш хагалгаа хийлгэхээс татгалзсан тухай түүний намтар номыг тэрлэсэн зохиолч Уолтер Исааксон өгүүлжээ. Стив Жобсын тухай маш олон ном хэвлэгдэн гарсан ч Исааксоны бүтээл нь Стив Жобсын өөрийнх нь нягталж, зөвшөөрсөн ганц ном юм байна. Тус номд Жобсыг сургуульд нь хүүхдүүд үргэлж дарамталдаг байсан тухай болон 13 настайдаа Life Magazine-ийн нүүрнээс өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдийн зургийг харснаасаа хойш сүмд залбирахаа больсон гэх зэрэг сонирхолтой баримтууд оруулсан аж. Мөн Стив Жобсын хамгийн их сонсох дуртай хамтлаг нь The Beatles байсан талаар өгүүлжээ. Энэхүү ном ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 24-нд худалдаанд гарч эхлэх юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

real dreamer, composer and maker.
2011-10-21