Ливийн 150 тэрбум орчим ам.доллар гадны улсад хадгалагдаж байна

img

Каддафигийн үеийн 150 тэрбум орчим ам.доллар гадны улсуудад хадгалагдаж байна. Ливээс хөрөнгө оруулсан компаниудын тоонд  Голдман Сакс, Нокиа, SIEMENS зэрэг багтаж байна. Каддафи Ливийн засгийн эрхэнд байхдаа их хэмжээний мөнгийг гадны улсуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулжээ. АНУ-д 37 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө байсныг Нэгдсэн Улсын эрх баригчид битүүжилсэн. Түүнээс 700 сая долларыг нь НҮБ-ын зөвшөөрлөөр АНУ, ҮШЗ-ийн дайчдыг дэмжих зорилгоор санхүүжүүлсэн. НҮБ зөвшөөрлөөр, Ливийн шинэ засгийн газар албан ёсоор хүсэлт гаргасны дараагаар үлдсэн мөнгийг Ливийн талд шилжүүлэх юм байна. Гадны өөр улсуудад хэр их хэмжээний хөрөнгө хадгалагдаж байгааг тооцоход хүндрэлтэй байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 150 тэрбум ам. долларын хөрөнгө гадны улсуудад хадгалагдаж байгаа гэсэн тооцоог гаргажээ. Каддафигийн гэр бүл Голдман Сакс, HSBC, Их Британи-Арабын арилжааны банк, Сахара зэрэг банкуудад  20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна Каддафи гадны улсуудад 64 тэрбум  долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд Италийн хамгийн том санхүүгийн байгууллага болох Юникредит банкны хөрөнгийн 2 хувь, Финмеканика банкны 2 хувь нь Ливийн мөнгө юм байна. Германы Химийн үйлдвэрийн акул болох BASF-ын хөрөнгийн тал хувь нь Ливийн хөрөнгө. Мөн Германы электроникийн  SIEMENS компанид   531 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Финландын алдарт Нокиа компанид мөн Ливи улс олон сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. АНУ-ын Женерал Электрик, Катерпиллар, Халлибуртон, Ексон Мобил, Сити Груп зэрэг коропрациудад Каддафи хөрөнгө оруулжээ. Ливийн шинэ Засгийн газар сайн судалгаа шинжилгээ явуулж, Каддафигийн дэглэмийн үед гадагш хөрөнгө оруулалтад зарцуулсан мөнгийг хяналтдаа авах нүсэр ажил үлдээд байгаа юм байна. Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chadna medne gej iim baih um daa mgluudaa
2012-01-31
Josefina Luckenbaugh:
Wow! This can be one specific of the most beneficial blogs We've ever arrive across on this topic. Actually Fantastic. I'm also a specialist in this topic therefore I can recognize your effort.
2011-12-12
Neeree bas ch ovoo gar baij dee. Libia ulsiin mungiig asar iheer arvijuulj ugsun baina sh dee. odoo nuguu garuud ni baruuniihantai niileed idej uuna daa.
2011-10-27
uldsen hed ni bulaatsaldaad etses tugsgulgui dain samuun odoo yana daa....
2011-10-22
...Amiddaa bie bie hairla humuusee... Yamar aguu onoj hechihee ve.... Elbeg ...bold oo
2011-10-22
Энэ нэг эргүү амьтан хөрөнгө оруулалт хийсэн гэснийг өөрөө авсан гэж ойлгож. Гадаадын ашигтай үйлдвэрт хөрөнгө оруулснаар орох ашиг нь улсад орно гэсэн үг. тэгэхлээр цаашдаа газрын тосоо зарахгүй, газраа ухаж онгичихгүйгээр баялгаа барахгүйгээр хадгалаад байсан ч гаднаас мөнгө урсаж орж ирээд л байна гэсэн үг юм л даа.
2011-10-21
энэ хүний ухаанаас сураач батболд элбэгээ нараа
2011-10-21
bas ovoo mungu tsohij argagui dee 42 jild yu esiig amjuulah ve
2011-10-21
Энэ нэг эргүү амьтан хөрөнгө оруулалт хийсэн гэснийг өөрөө авсан гэж ойлгож. Гадаадын ашигтай үйлдвэрт хөрөнгө оруулснаар орох ашиг нь улсад орно гэсэн үг. тэгэхлээр цаашдаа газрын тосоо зарахгүй, газраа ухаж онгичихгүйгээр баялгаа барахгүйгээр хадгалаад байсан ч гаднаас мөнгө урсаж орж ирээд л байна гэсэн үг юм л даа.
Uhaantai umaa. Sain hurungu oruulalt hiisen bna. Manaikhan bol LV, Prada geed yrj ugsun baigaa daa. syymger neg ogtsorch bidniig amraagaasai.
2011-10-21