Ялтнуудаа солилцов

img

Израйль Палестин улсууд ялтнуудаа солилцлоо. Израйлийн нэг цэргийн хариуд 1000 орчим Палестиныг сулласан байна.  Хамас бүлэг болон Израйлийн эрх баригчид харилцан ялтан солилцох тохиролцоонд хүрсэн юм. Палестинд 5 жил хоригдоод байсан Израйлийн цэргийн албан хаагч Гилад Шалит мягмар гаригт Израйлийн нисэх буудалд газардлаа. Израйль улс хариуд нь Хамас бүлгийн хэдэн зуун хоригдогсдыг суллаж,  Палестинд нь буцаалаа.  Израйлийн цэргийн албан хаагч Гилад Шалитыг ерөнхий сайд Натаняху тисч авч, суллагдсанд нь баяр хүргэлээ. Түүний гэр бүл баяр хөөрөөр дүүрэн түүнийг угтан авчээ. “Бид терроризмын эсрэг тэмцсээр байх болно. Израйлын эсрэг террорист ажиллагаа зохион байгуулж байгаад баривчлагдаад одоо 2 улсын хэлэлцээрийн дагуу суллагдаж байгаа хүмүүс дахин террорист халдлага үйлдэхгүй байх гэж найдаж байна. Дахин халдлага үйлдэх гэж   завдах юм бол өршөөлгүй. Тэд өөрөө өөрсдийнхөө гараар амиа хорлож байна гэсэн үг юм. Израйль улс дайснаасаа ялгаатай. Бид гэмт хэрэгтнүүдийг сулаллаа гэж баяр тэмдэглэдэггүй. Бид хүмүүсийн амь насанд хүрсэн хүмүүсийг сулласан гэж баялахгүй байна.  Бид тайван амьдрахыг л хүсч байна” гэж ээ.   Гилад Шалитыг Израйльчууд баатрын дайтай угтсан байна. Хэлэлцээр ёсоор Палестины 1,027 ялтанг Палестины талд шилжүүлэн өгөхөөр болсон  байна. Эдгээр хоригдлууд Израйльчуудын аминд халдсан хэргээр мөн 5 жил хоригдож байсан байна. Палестны ерөнхийлөгч Махмуд Аббас Палесстины баруун эрэгт мэдэгдэл хийсэн байна.  “Хайрт ахан дүүсээ та нарыг эргэж ирсэнд та нарын гэр бүл, төрөл төрөгсөд,  Палестинчууд тэр аяараа баярлаж байна” Жил нэг сарын өмнөөөс тасалдсан 2 улсын энхийн хэлэлцээр дахин сэргэх алхам болж байна гэж олон улсын ажиглагчид харж байсан. Гэсэн ч хоригдлуудыг суллахын өмнөх шөнө 2 талууд 10 сарын сүүлээр дахин уулзаж энхийн хэлэлцээр хийх гэсэн алхам бүтэлгүйтсэн юм. Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ