Камбожийн биеэ үнэлэгчид залуужиж байна

img

Камбожийн биеэ үнэлэгчид залуужиж байна. Тэдний ихэнх нь бусдын дарамт шахалтан дор хүчээр биеэ үнэлдэг байна. Камбожийн алс бөглүү газар байдаг тосгонд амьдардаг хүүхдүүдийн амь насанд баталгаа алга гэж зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж байна. Ажил байхгүй, өрхийн орлогогүй тосгоны оршин суугчид бага насны охидыг ангуучилж, том хотод аваачин худалддаг байна. Хүний наймаачид Европын голдуу гадны жуулчид болон аялагчдад  шигүү байршилтай хуучин модон байшингуудын дундах нарийн гудамжинд бага насны охидыг худалддаг байна. Гол үйлчлүүлэгчид нь гадаадын хүмүүс байдаг байна. Үйлчлүүлэгчид модон саравч болгоноор хэсч таалагдсан охиноо сонгож аваад 2 давхар шар байшин,  зочид буудал, эсвэл дэн буудалд авч ордог аж. Тэд үнэ хөлсөө  тохиролцож чадвал охидыг хоногоор, 7 хоногоор сараар ч авдаг гэнэ. Эсвэл үйлчлүүлэгч нэг охиноо өдөр болгон авах тохиолдол ч бий. UNICEF-ийн гаргасан судалгаагаар Камбожийн нийт бие үнэлэгчдийн 35 хувь нь буюу 15 мянга нь 16-аас доош насны охид байдаг байна. Тэднийг мөлжиж байгаа хүмүүс нь голдуу хөрш Вьетнамчууд байдаг. Вьетнамчууд мөн Камбож эрчүүдийг зарж борлуулж, хүчээр хүнд хүчир ажил хийлгэдэг байна. Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ