
Хан-Уул дүүргийн III хороо, 19 дүгээр байрны дэргэдэх “Цэцэрлэгт хүрээлэн”-гийн тохижилтыг хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Орон сууцны хороолол дунд дахь энэхүү цэцэрлэгт хүрээлэнг анх 1969 онд Аж үйлдвэрийн комбинатын Том шир, Шевроны үйлдвэрүүд хамтарч, тус комбинатын Том ширний үйлдвэрийн дарга асан О.Рагчаа санаачлан үндэс суурийг нь тавьсан түүхтэй.
Эдүгээгээс 42 жилийн тэртээ III хорооны оршин суугчдын талархлыг хүлээн ашиглалтад орж байсан уг цэцэрлэгт хүрээлэн энэ онд нийслэлийн төсвийн 116.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгө заслаа.
Орон сууцны хороолол дунд дахь энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Төр тулга” ХХК ажилласан байна. Гүйцэтгэгч компани тус цэцэрлэгт хүрээлэнд багачууд, хөгшид нарлаж, салхилах сүүдрэвчүүд , сандал, хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хавтан бүхий явган хүний зам байгуулж, хогийн сав байрлуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ