“Рио Тинто”-гийн Э.Хардинг, Лондонгийн биржийн С.Роле нар мэдээлэл хийв

img

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ, Монгол-Британийн худалдааны танхимтай хамтран Лондон хотноо Монгол-Британийн бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулав. ЭСЯ-наас жил бүр уг чуулга уулзалтыг зохион байгуулж, заншсан бөгөөд жилээс жилд хэлэлцэх асуудлын хамрах хүрээ, тавигдах илтгэлүүдийн чансаа, илтгэгчдийн түвшин, оролцогдын тоо, цар хүрээ улам бүр өргөжиж иржээ. Энэ удаагийн чуулга уулзалт нь урд жилүүдэд зохиогдож байсан чуулга уулзалтуудаас хэд хэдэн онцлогтой байлаа. Нэгдүгээрт, Монголыг сонирхох, Монголын компаниудтай хамтран ажиллах, Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэх сонирхол Британид ихээр нэмэгдэж байгаа үед болж байгаа. Хоёрдугаарт, Британийн эдийн засгийн түүчээ болж явдаг Лондонгийн хөрөнгийн бирж, Рио Тинто компани, Стандарт чартерд, Барклиз банк зэрэг байгууллага Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж, Монголд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж эхэлж буй цаг мөчид болж байгаа. Гуравдугаарт, Монголын компаниуд Британийн, цаашилбал Европын, улмаар дэлхийн зах зээлд гарах, дэлхийн санхүү, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцох сонирхол маш өндөр байгаа мөчид энэ бизнес форум болж байгаагаараа онцлогтой болов. Чуулга уулзалтад нийт 80 гаруй байгууллага, компанийн 250 гаруй төлөөгч оролцсоноос монголын талаас Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, УБЕГ, МХАҮТ, Банкнуудын холбоо, Даатгагчдын холбоо, Орон сууцны зээлийн корпораци, “Эрдэнэс-МГЛ”, Монголын арилжааны банк, компани нийлсэн 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгчид оролцов. Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Монгол-Британийн бизнесийн чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын эдийн засаг өндөр хурдацтай өсч буй өнөө үед Британийн хөрөнгө оруулалт, тэргүүний технологи, туршлага чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв. Монголын талаас Үндэсний хөгжил, Шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Төрийн сангийн дарга Ч.Пүрэвсүрэн, УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар, МХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Орон сууцны зээлийн корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр, “Эрдэнэс-МГЛ” компанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн газрын дарга Ц.Цэнгүүн нар оролцон илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Чуулга уулзалтад Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн сайд Лорд Грин оролцон, хэлсэн үгэндээ ИБУИНВУ нь өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон улс гэдгээрээ бахархаж явдгаа тэмдэглэв. Тэрбээр мөн хоёр талын худалдаа эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаа илэрхийлээд цаашид эдийн засгийн илүү өргөн хүрээтэй, урт хугацааны хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд 2012 онд Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв. Британийн компани болон Лондонд төвтэй банк санхүүгийн байгууллагын төлөөлж Рио Тинто компанийн зэсийн асуудал эрхэлсэн Захирал Э.Хардинг, Лондонгийн Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирал С.Роле, Барклиз банкны дэд дарга Сэр Райт, Лорд Вейверли, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази хариуцсан захирал М.Хонма нар Монголтой хөгжүүлж буй хамтын ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулав. Чуулга уулзалтын үеэр уул уурхай, банк санхүү, Монголын бизнесийн хууль эрх зүйн орчин, Монголд үйл ажиллагаа явуулж буй британийн компаниуд гэсэн салбар хуралдаанууд болж, тухай чиглэлд гарч буй ололт амжилт, тулгарч буй бэрхшээл, түүнийг арилгах арга замыг хэлэлцэв. Чуулга уулзалтын хоёрдахь өдөр “Монголын бизнесийн боломж” сэдэвт дугуй ширээний уулзалт Лондонгийн хөрөнгийн бирж дээр зохион байгуулагдлаа. Энэхүү дугуй ширээний уулзалт дээр Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, “Эрдэнэс-МГЛ” компанийн төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал солилцов. Тус биржийн зүгээс Монголын хөрөнгийн биржийн менежмент, технологийн шинэчлэлийн явцын талаар мэдээлэл хийж, төлөөлөгчдөд Лондонгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагааг танилцуулав. Чуулга уулзалтын төлөөлөгчид мөн Лондонгийн металлын биржид зочлов. Монгол-Британийн Бизнесийн чуулга уулзалт бизнес эрхлэгчдийг уулзуулж,  Британийн компаниудад Монголын эдийн засаг, бизнесийн орчин, хууль эрхзүйн зохицуулалт, хамтарч ажиллах боломжийн талаар үнэн бодит, шинэлэг мэдээлэл өглөө. Энэхүү арга хэмжээ нь Монголын компаниудад Лондонгийн санхүүгийн төвөөс өөрсдийн бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх боломжийг нээж олох үндсэн зорилготой. Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөгчид хоёр орны бизнес эрхлэгчдэд учирч буй хүндрэл бэрхшээлээ харилцан ярилцаж, түүнийг даван туулах, бизнесийн шинэ боломжийг нээхэд чухал арга хэмжээ боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongoliin gazar nutagt uil ajillagaa yavuulj baigaa bux companiud zovxon mongoliin xuulx togtoomjsiig mordox estoi ternees Londongiin Shuux manai asuudliig Shuux yamarch erx zui baixgui. Ouy tolgoin 51 xuviig bid guij avax esgui manai sanaliig xuleej avaxgui bol gereegee tsutsalax estoi uund bux mongolchuud negdej baina
2011-10-23
Tegeed bi Land 200 unadag geed l yarisan bna lee. \\\jiremsen emegtei ireed max ni amtgui gex met um yarisan bna lee. Uursduu ireed amsaad medreed uzeerei. Best beef in UK. specially in Scot
2011-10-23
Ikh tom tom um yariad butsan bna lee ortoi ci ch baij magad xurungiin zax zeel xugjine gej.barag unen
2011-10-23
end baaxan xumuusireed yavsaan
2011-10-23
Tiimee ene nuhuriig demjij bna
2011-10-22
МАНАЙ ОРОН АНГЛИТАЙ ОГТ ХАМТРААД ХЭРЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ ТЭД ХАМГИЙН ХУЛХИ ЛУЙВАРЧИД ГЭДГИЙГ БҮГД МЭДЭЖ БАЙГАА ЯЛАНГУЯА УУЛ УУРХАЙД БҮР Ч ХЭРЭГГҮЙ АВСТРАЛИ АВ АДИЛХАН ЭРДЭНЭТ ХОТЫГ БАЙГУУЛААД ДАРАА НЬ ҮЙЛДВЭРЭЭ БАЙГУУЛДАГ ЯМАРЧ ОРНЫ ЖИШИГ БАЙГАА ГЭТЭЛ ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭРЭЭС НЬ ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ МОНГОЛ АЖИЛЧИД МАЛНААС ДОР ЦАЛИН Ч ҮГҮЙ БАЙНА ТЭГЭЭД БАС МОНГОЛЧУУДЫН БАЯЛГИЙН ЭЗЭН ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ЗАРЛААД БАЙГАА БАТБОЛД ДЭНДҮҮ БОГИНО УХААНТАЙ НӨХӨР ЮМ ДАА МОНГОЛЫН ГАЗАР ШОРООГ ХУУЛИЙН ДАГУУ ХЯНАДАГ БҮХЭЛ БҮТЭН ХЯНАЛТЫН ШИНЭ АЛБА БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2011-10-21
zaluuchuud uls ornoo hogjuulj bosgoj avah tsag irsen toriin tolgoid bgaa bayan ogzognuud ogzogoo buduuruulj guitslee shdee
2011-10-21
yu l bolood bn daa delhiin uls ornuud tom jijiggui l manaih ruu hoshuuraad bhiin ain
2011-10-21