
Нийслэл хот байгуулагдсаны 372 жилийн ой, Нийслэлийн бүртгэлийн газар байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд тэмдэглэн буй энэхүү арга хэмжээ нь залуу үеийнхэндээ эх оронч сэтгэлгээг бий болгох, чин шударга амьдарч хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр уламжлал болон зохиогддог.
Энэ удаа Сүхбаатар дүүргийн нийт 16 нас хүрсэн 150 гаруй хүүхдүүд улс эх орныхоо чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа. Тус арга хэмжээнд СБД-н Засаг дарга Б.Баярмагнай, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, ШУ-ны гавъяат, академич, доктор профессор С.Нарангэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Иргэний андгай
Төрт ёс эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол улсын иргэн-Би
Хүчирхэг төрийнхөө дор, хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн
Эх орон, тусгаар тогтнолоо, амилан хайрлаж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг, энэрэнгүй, журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ