Бурхны даажин Каддафи

img

Дэлхий даяар Ливийн удирдагч Муаммар Каддафигийн амьдралын эмгэнэлт төгсгөлийн тухай дүр зургийг ширтэж байна. Өнгөрсөн зууны зартай дарангуйлагч нарын дундаас эрс ялгаран олны анхаарлыг татаж чадсан эр ийнхүү өөрийн ард түмний гарт хөөрхийлөлтэйгөөр үрэгдлээ. Түүний хэрхэн яаж амиа алдсан тухай хэвлэл мэдээллүүдийн нүүр хуудсаар гарсаар байна. Мөн цагаан ордны тэргүүн баатрын дүртэйгээр мэдээлэл хийж Каддафигийн үхэл бол Ливийн ард түмний ялалт бөгөөд бидний ч баяр юм хэмээн онцлон тэмдэглэж байна. Үлгэрт гардаг баатрын ёсоор аймшигт мангасыг ялж баатар болохын тулд Жорж Бушд Саддам Хусейн байсан бол Барак Обамад Муамар Каддафи харагдсан хэмээн өрнөдийнхөн ёжилдог. Энэ нь ч үнэний ортой тухай энэ нийтлэлийн төгсгөлд өгүүлнэ. Каддафигийн албан ёсны намтарт 1942 оны зургадугаар сарын 7-нд төрсөн гэж бичигддэг боловч заримдаа 1940 он гэх нь бий. Тэгэхээр Ливийн удирдагч асан 69 эсхүл 71-тэйдээ энэ ертөнцийг орхижээ. Аравдугаар сарын 20, эхлэл ба төгсгөл Тун сонирхолтой нэгэн баримт бидэнд ил болсон нь 1969 оны яг энэ өдөр буюу аравдугаар сарын 20-нд тэрбээр өөрийгөө Ливийн төрийн тэргүүн хэмээн тунхаглаж байлаа. Есдүгээр сард нь 27 настай залуухан офицер эзэн хааныхаа эсрэг ард түмнээ толгойлон төрийн эргэлт хийж Идрис хааныг түлхэн унагасан юм. Үүнийхээ дараа аравдугаар сарын энэ өдөр төрийн эргэлт хамт хийлцсэн нөхдийн саналаар би Ливийн ард түмний эрх ашгийн төлөө амь биеэ зориулахаар Ливийн төрийн тэргүүн болж байна хэмээн мэдэгдэж байжээ. Тэр өдрөөс хойш яг 42 жилийн дараа өөрийн төрөлх хот гэгддэг Сиртэд нэгэн муу ус зайлуулах сувагт хоргодож байгаад босогчдод олзлогдон шархаа даалгүй амиа алджээ. Бурхан түүний хувь тавилангаар даажин хийв үү гэлтэй. Аль эсхүл хэн нэгнийг нэгэн өдөр хаадын хаан шиг болгоод тэр өдөрт нь нохойн үхлээр үхүүлэхийг хармаар санагдсан юм болов уу. Муаммар Каддафи гэж хэн бэ. Тэр үнэхээр мангас мөн үү. Түүнийг аль каддафа гэх нүүдэлчин бедуин омгийн майханд төрсөн гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Ливид осолдсон нэгэн франц нисгэгчийн бедиун омгийнхон олж аварсан гэдэг. Тэр нисгэгч тус нүүдэлчин омгийнхонд эмчлүүлж асруулж байхдаа өөрийг нь бусдаас илүүтэй анхаарал халамж тавьдаг байсан нэгэн бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж улмаар Каддафи тэдний дундаас мэндэлсэн хэмээх нэгэн яриа бий. Үүнийг үнэн хэмээн баталдаг зүйлс өрнөдийн хэвлэлүүдээр өч төчнөөн бичдэг байлаа. Хожим бие илааршсан нисгэгч нутагтаа буцаж бүсгүй Каддафиг тэврээд хоцорсон гэдэг. Улмаар нутгийн жин тээдэг нэгэн нүүдэлчин залуутай суусан хэмээн Каддафигийн албан ёсны намтарт бичигддэг. 1961 онд Каддафи Ливийн цэргийн академид элсэн суралцаж 1966 онд төгссөн аж. Зарим мэдээлэлд Каддафиг Британийн цэргийн академид боловсрол эзэмшсэн ч гэлцдэг. Мөн түүнийг эцэг нь дайны дараа үе үе эргэж ирж улмаар Францад балчир насанд нь дагуулан авчирч байсан ч гэдэг. 1966 онд цэргийн академи төгссөн залуухан дэслэгч дэвшилтэт үзэлтэй офицеруудтай үзэл санаагаа нэгтгэж хэмжээлшгүй эрхт эзэн хааныг түлхэн унагаж ард түмний эрхтэй төр улс байгуулахыг хүсдэг байжээ. Энэ үеэс л түүний абмиц эхэлсэн гэдэг. Түүнээс гуравхан жилийн дараа тэрбээр санасандаа хүрч цэргийн эргэлт гаргаж Ливийн эзэн хаан Идрисийг түлхэн унагаж байлаа. Түүний амьдрал намтар үлгэр домог шиг цуу яриа зөндөө бий. Түүний ихэнхийг тэрбээр өөрөө бүтээсэн. Бага байхдаа эхийгээ тэжээхээр Сирт хотод гутал тослогч хийж байхад нь нэгэн сохор хүн түүн дээр ирж мөнгө гуйхад нь Каддафи өдрийн турш олсон орлогоо харамгүй өгсөн гэдэг. Гэтэл сохор гуйлгачин чамайг тэнгэр ивгээж хаадын хаан болгох болтугай гэж хэлсэн тухай домог шиг яриа бий. Үнэхээр ч хурандаа Каддафи арабын лигийн удирдагч язгууртан шахуудын дэргэд би бол хаадын хаан хэмээн хэлж байсан юм. Бурхнаас илгээгдсэн мангас Түүнийг төрийн эрхэнд гармагцаа ямар ч улсын төрийн тэргүүний хийж чадаагүй зүйлсийг хийсэн гэдэг. Тэрбээр Ливид газрын тос олборлодог өрнөдийн компаниудыг шахан гаргана хэмээн дарамталж улмаар байгалийн хий, газрын тосноос гадныхны авдаг орлогын ихээхэн хэсгийг төрийн сандаа оруулж чаджээ. Ингэснээр Ливи улс асар хурдан хөгжиж Персийн булангийн орнуудаас түрүүлж асар баян улс болж чаджээ. Энэ үед л түүнийг Ливийн ард түмэн “ард түмний хүү, бурхнаас илгээсэн эх оронч” хэмээн нэрлэж хүндлэн биширч эхэлсэн аж. Гэхдээ Муаммар Каддафи ард түмнийхээ хайр хүндлэлд хөлчүүрсэн үү ямартай ч өөрийгөө хэмжээлшгүй эрхт хурандаа-хаан болгосон юм. Түүнд нь ч Ливийн ард түмэн дуртай байлаа. Каддафи библи, коран судартай дүйцэхүйц нэгэн ном бичлээ. Түүнийгээ ариун ногоон ном хэмээн нэрлэж асар ихээр хэвлэн айл бүрийн хойморт тахиулах болов. Үүнд нь түүний өөрийн гэсэн онцлог сонирхолтой философи агуулагдсан гэдэг. Муаммар Каддафиг дээд боловсролгүй цэргийн академиас хэтрээгүй хэрнээ гүн ухаантан хэмээдэг. Түүний ногоон номонд арабын ард түмний нэгтгэж хүчирхэг гүрэн байгуулж буруу номтнуудаас араб хүн бүрийн эрх чөлөөг хамгаалах, бүх хүн ижил тэгш эрхтэй амьдрах тухай гэхчилэн сонирхолтой зүйлс номлосон байжээ. Нэг үгээр коммунист ислам хэв загварыг хөгжүүлэхийг хүсэж байлаа. Каддафи эргэн тойрны улсууддаа дайн зарлаж ногоон номондоо тусгагдсан номлолоо хэрэгжүүлэхэр дайтаж байлаа. Хүчирхэг Египетийн хилд 600 танк байрлуулж сандаргаж байв. Түүний ухаан санаа ногоон номноосоо болж ихээр өөрчлөгдсөн гэдэг. Тэрбээр өөрийн үзэл баримтлалдаа хэт итгэж нэгдсэн арабын улс байгуулах гэж хичээж байв. Энэ үеэс тэрбээр зэвсэглэлээр илт хөөцөлдөх болсон юм. Тэр үеийн ЗХУ-аас асар их зэвсэг худалдаж авдаг байсан ч ливийн иргэдэд олгодог байсан асар их тэтгэмжийг хассангүй амжуулж байж. Улмаар химийн зэвсэглэлээр хөөцөлдөж, цөмийн зэвсгийн хойноос ч санаархаж Францтай ихэд нөхөрлөж байсан. Франц улс түүний хувьд их ойр дотно байсан гэдэг. Одоогийн Францын ерөнхийлөгч Николя Саркозиг тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нь санхүүжүүлж байсан гэдэг. Мөн АНУ-тай үзэл бодлын зөрчлөөс болж муудалцаж байлаа. Америкийн онгоцууд 20-иод жилийн өмнө Ливийг бөмбөгдөхөд хариуд нь арабын террорист бүлэглэлүүдийг ихээр санхүүжүүлсэн гэж үздэг. Рональд Рейган түүнийг галзуу нохой хэмээн нэрлэж хариуд нь Каддафи түүнийг алан хядагч хэмээн зарлаж байлаа. Каддафигийн өргөж авсан бяцхан охин америкчуудын бөмбөгдөлтөд өртөн амиа алдахад тэрбээр охиноо тэврэн уйлж суусан гэрэл зураг өдгөө дэлхийн шилдэг гэрэл зураг болон түүхэнд үлджээ: Энэ зураг түүний америкчуудтай эвлэршгүй тэмцэл хийж эхэлсэн үеийг гэрчилдэг. Хожим америкчуудтай сөргөлдсөөр ирсэн түүнд Саддам Хусейн тун том сургамж өгсөн болов уу. Саддамын уналтаас хойш тэрбээр “хүмүүжиж” НҮБ-д охиноо сайн санааны элч болгон илгээж Европын гүрнүүдийн удирдагчдыг санхүүжүүлж Барак Обаматай тэврэлдэж эхлэв. О.Нар Үргэлжлэлтэй...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
агуу их удирпагч байсан байхгүй юу
2017-11-07
энхээ:
Жинхэнэ дарангуйлагч дээрэмчин бол Америк. Улс орноо өдий зэрэгт хүргэсэн хүнийг ард түмнээр нь н.о.хой шиг алуулсан байна
2013-04-26
Монгол хүн:
одоо Ливид байдал их хүнд байгаа гэсэн.
2013-04-22
яаг үнэн
2012-12-18
mash zov hellee,
2012-12-17
Intelligence and simpilctiy - easy to understand how you think.
2011-12-31
жинхэнэ эр хүн шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Улс орноо хөгжүүлж чадсан ............................ манайх ийм агуу удирдагчтай болоосой
2011-12-30
Тийм шүү энэ хүн хойд насандаа Монголд төрж энэ ялзарсан нийгэмийг устгах хэрэгтэй!!!
2011-12-29
дэлхийн чимээгүй зандалчин англичуудас болгоомжил хүмүүсээ
2011-12-24
яаг үнэн
ene hun shig aguu uls turch hna bnaa.arabin dara nepter 2 t ordog uls ulsiinha ed baylagiig ulsda zuv shudargaar huvaarilalj uuruu jiriin hun shig jijighen baishind amidardag getel manai mongolin 76 yu ch hiigeegui n bj tom tom mashin unaad tom tom house n d amidraad minii mongold heel hahuul avilgal d idegdtsen bn ene buhniig tseverleh uls turch garj ireesei
2011-12-22
Каддафи бол жинхэнэ эх оронч байж... Одоо Ливичүүдийн өмнө бүрхэг ирээдүй байна даа.Зовно доо Муусайн гадныхан бүхэл бүтэн улсын дотоод хэрэгт орох юм. Манай хэдэн сайд дарга нар бол хэзээ ч Каддафи шиг байж чадахгүй .Аль хэдийн сүүлээ мушгиад гадагш зугтчихсан байгаа. Юун ард түмэн, улс орноо хөгжүүлэх вэ? Өөрсдөө л баяжихаа боддог улс, зөвхөн өөрсдийгөө л бодно зөвхөн өөрсдийгөө Ядарсан ах дүүгээ ч бодох тэнхэлгүй адгийн шаарууд...
2011-12-22
Tiimee tanitai sanal neg bna.Ene turuus bolj ogotno booj uheh bolood bna...odoo bolloo uzlee,harlaa,tuullaa.Tsag irjee mongolchuudaa Ene bol mongolchuud bidnii tsag.Odoo l hiihgui bol hojimdono shuu.Globalchilal nereer eh orniig mine hudaldah yuchgui tsulmuh aimshigt tahal oirtsoor l bha shuu!Huh mongol mine huchirhegjih boltugai,hurai,hurai,hurai!
2011-12-20
НЭГ Ч ГЭСЭН ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ ТОЛГОЙ ТАРХИА УГААЛГААГҮЙ ХҮН БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ, ОДОО ТЭР ЛИВИЙН ДУРАКУУД ШОРОО ҮМХЭНЭ ДЭЭ. ХААШАА ХЭНРҮҮ БУУДАЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ЭРГҮҮ ГАЛЗУУ ЮМНУУДЫГ БУУ БАРИУЛААД ЯАЖ БАЙГААГ ЗУРАГТААР ХАРУУЛАА БИЗ ДЭЭ. АМЕРИК НОВШНУУД ДАНДАА Л ТЭГЖ ДУРАКУУДААР МОГОЙ БАРИУЛААД УЛСД НЬ ЭЗЭН СУУДАГ ДАА /ИРАК, АФГАНИСТАН, ОДОО ЛИВ/
2011-12-19
Minii Mongoliin ard tumen iim uhaalag zuv yarj baigaad bayrlaj baharhaj bna,harin odoo sanaa niilj bolj butehgui bgaa archaagui urvagch tur zasgiin erhemuud ruu sanaa niileed tulhen unagaatsgaay.Eh orondoo Kaddafi shig ezen baitsgaay. Songuuliar urvagch, hudaldagchdad sanalaa bitgii uguurui, orond yal tulgay
2011-12-17
Каддафи бол бүх амьдралаа Ливийн ард түмний төлөө зориулсан жинхэнэ эх оронч, агуу удирдагч байлаа. Тэр цор ганцаараа Өрнөдийн шуналт дээрэмчдийг сөрөн зогсож, Ливийн ард түмнийг 40 жилийн турш Африкийн хамгийн баян, хангалуун улсын иргэд болгож чадсан юм. Түүний жишгээр зоригжсон арабын орнуудын удирдагч нар түүн шиг хэмжээнд биш ч гэсэн өрнөдийн орнуудтай нефтийн гэрээгээ амжиллтай хийж арабууд баян болосн юм. Каддафи хэлсэндээ хүрч эх орноосоо оргон зугталгүй цэргийн ёсоор эцсийн цусаа урстал тулалдаж амь насаа өөрийн байгуулсан улс орондоо өргөсөн юм шүү. Каддафийн дэргэд манай төрд шургалсан С.Баяр, Баярфогт, Д.Зоригт мэтийн новшнууд бол жинхэнэ урвагч, адгийн шаарууд шүү дээ-----TIIMEE MASH ZUV HELLEE
2011-12-17
mash zov hellee,
НЭГ Ч ГЭСЭН ЭРҮҮЛ СЭТГЭДЭГ ТОЛГОЙ ТАРХИА УГААЛГААГҮЙ ХҮН БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ, ОДОО ТЭР ЛИВИЙН ДУРАКУУД ШОРОО ҮМХЭНЭ ДЭЭ. ХААШАА ХЭНРҮҮ БУУДАЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ЭРГҮҮ ГАЛЗУУ ЮМНУУДЫГ БУУ БАРИУЛААД ЯАЖ БАЙГААГ ЗУРАГТААР ХАРУУЛАА БИЗ ДЭЭ. АМЕРИК НОВШНУУД ДАНДАА Л ТЭГЖ ДУРАКУУДААР МОГОЙ БАРИУЛААД УЛСД НЬ ЭЗЭН СУУДАГ ДАА /ИРАК, АФГАНИСТАН, ОДОО ЛИВ/
Mundag hun bsan gesen manai uls turchdiig bodvol eh ornoo ard tumnee gesen setgeltei hun bsan gesen. Ard tumenee yaduurlaas gargaj eh ornoo hugjuulehed ih zuiliig hiisen gesen. Harin Amerikchuud tendii gazriin bayalgiig ni avah zorilgoor tiim uildel gargasan gej yariad bna lee.
2011-12-16
tiim shuu uhtlee eh orondoo bj hun busaar tamluulan aluulsan ch gesen tuunii ue shig dahin huchirheg bolohgui gej boodj bn ugaasaa NATO - USA - UK nar yaaj daramtlahaa medej bgaa shde 1tshan surgamjtai ni eh nutagaas ni neft -g ni humsalj bsan Gadniihaniig shahan ihenh orlogoo uursudduu avch bsaniig ni eh orondoo avch chadsan ni surgamjtai sanagdlaa..... manaih ingej chadah udirdagch bnuu
2011-12-16
ямарч байсан Америкийн түрэмгийлэл гэж хувьсгалт засгийн үед мунхруулаагүй юм байна гэдгийн нотолгоо болох шиг боллоо Каддафи цэрэг ёсоор л бурханы оронд явчихлаа уг нь манайд ирээд ерөнхий сайд хийсэн бол хэрэгтэй хүн байлаа
2011-12-13
Bev Puett:
Hiya, I'm truly glad I've located this details. These days bloggers publish just about gossips and net and this is essentially frustrating. A beneficial net web-site with interesting content, this really is what I will need. Thank you for keeping this internet site, I'll be visiting it. Do you do newsletters? Can't locate it.
2011-12-12
Manai Mongold yg odoo iim setgeltei zorigtoi, yumiig hiij chaddag hun heregtei bna.
2011-12-12
amerikchuud er ni gazar nutag bayalagt ni bolj iim zuil hiisen gj bodoj bn. Ug ni iimerhuu hun bj bwl zugeer bhgui yu. yas yuman deer amerikchuud tsewer usnii nuutsund ni bolson shu de.'
2011-12-12
manai tenegyyd xarin JEEP unachixval bosood irex vii bariin zulzagiig baga deer ni gej aij baigaa biz ene aguu xyn shig ard tymniixee tuluu xariinxaniig yag daramtalj xaragdaach .Xariin xariinxanii bugs doloo gevel uraldax baix shyy
2011-12-11
novshiin Amerikchuudiin xiij baigaa ajil uursdud ni taalagdaxgyi bol ,kolonchluulaxgyi bol ;ed nar teroristyyd baina gej delxii niiteer baaxan tsatsaj baigaad l uursduu baishingaa delbelj baigaad l dain xiix shaltag gargaj baina shyy dee muusain novshnuudiig LALIIN iim zorigt xuvgyyd l jaaxan chichryylex yum daa ene LALUUD xarin odoo Bushiin ger byliinxeniig yndeseer ni ustgax xeregtei baigaa yum daa ter undur baishinguudaar ni yostoi daraad gazartai tegshilvel taarna
2011-12-11
Тэр тэнэг Ливичүүд байлдахдаа унаж яваа машинаа хэний хүчээр олсон гэж боддог юм бол оо? Та бүхэн харсан биз дээ? Дандаа л том, том жиип унасан байлдаж байгаа биз дээ. Энэ бол Каддафигийн л ард түмнээ баяжуулсан гавьяа биз дээ. Гэтэл манай муусайн дарга нар ард түмнийхээ унах машиныг жиип болгох нь байтугай, унах унаагүй болгох санаатай татварыг нь нэмэх гэж байна. Зүгээр л жирийн юмнаас том ялгаа харагдаж байгаа биз, нөхөд өө?
2011-12-11
USA -iin l hiij baigaa ajil shuudee. Amerikiin erunhiilegchid uuriinhuu ulsad tulgarch baigaa asuudlaas holduulah gej ard tumniihee tolgoig uur uls ruu handuuldag shuudee.
2011-12-11
myndag ydirdagch xvn bje. toriin tergvvne zodoj alsan yls gvrnyydiin ard tvmen vrgelj zowj zvderch irsen tvvx xvn torloxtond olon baiga.orsyyd xaanaa ger bvleerni alj manaixan bogd xaanaa geed toochood baiwal olniig nerlrj bolno.negiigee alchixaad bauar xoor bolj baigaani yxaant xvn gexed xetsvv sanagddag. xvn torloxton xaashaa yuawj baigaag oilgoxod berx boljee yutai ch enerengyi bus gedegni oilgomjtoi.
2011-12-10
jostoi zob
2011-12-09
уул нь их хүн нь ч их хүн шүү, их хүнийг жирийн иргэн хүн шүүдэггүй ч гэдэг, тэр Ливичүүд одоо бүр дордондоо хөөрхий, манай цаддаггүй новшууд энэ түүх, зурагыг өдөр бүр харж санаж явбал зохистой, биднийг их дороржилж байгаа юм шуу, эргүү улс байгаа юм шиг ихээхэн басамжилж байгаа Баагийнууд цагаа болохоор ийнхүү дээлээ ар араасаа нөмөрөндөө гайгүй, монголчууд бидний хамрыг их сөрж байгаа юм эдгээр эвэртэн туурайтан, мяндагтангууд, ум маани бадми хум
2011-12-07
handiviin dans 5021351051 khaan bank
2011-12-07
chi muu baas yugaa medej duiveeneer hutsad bnaa. mulguu zolig be
2011-12-06