
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажиллагаа маргааш дуусна.
Тиймээс татвар төлөгчид өөрийн татвар төлөгчийн бүртгэлээр харьяалагдах татварын албанд хандаж хувьцаа худалдан авах захиалгаа яаралтай өгөхийг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.
Засгийн газрын 201 дүгээр тотоолоор худалдан авах хувьцааны төлбөрийг 2012 оны долдугаар сарын 1-нээс өмнө төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдахаар заасан. Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36 240 ширхэг бөгөөд худалдах нэгж хувьцааны үнэ 933 төгрөг юм.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ