"Боинг-767" ослын буулт хийжээ
Иргэний агаарын тээврийн “Россия” компанийн Хургадагаас Санкт-Петербург хот руу нислэг үйлдэж байсан “Боинг-767” онгоц Симферополд өчигдөр ослын буулт хийсэн байна.
Албаны эх сурвалжийн мэдээлэхээр уг онгоцод техникийн гэмтэл гарсан аж. Ослын буултын үеэр зорчигчид гэмтэж бэртээгүй бөгөөд 277 хүн байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ