
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дэээр 24 ХК-ийн 57.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 72.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа.“А” самбарын арилжаагаар 18 ХК-ийн 70.9 мянган ширхэг хувьцааг 56.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 6 ХК-ийн 1.5 мянган ширхэг хувьцааг 601.8 мянган төгрөгөөр тус тус арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 164 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 24 үнэт цаас арилжигдсанаас 10 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Гурил тэжээл булган” ХК-ийн үнэт цаасны ханш 14.62 хувь өсч, “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.99 хувь буурсан байна.
ТОП-20 индекс 21196.94 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 328.13 нэгжээр буюу 1.57 хувь өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 272.3 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ