120 оронтой худалдаа хийжээ

img

Манай улс энэ  оны эхний 9 сард дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8308.0 сая ам.долл, үүнээс экспорт 3481.7 сая ам.долл, импорт 4826.3 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл есдүгээр сард  1344.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1104.5 сая ам.долл буюу 5.6 дахин өсчээ. 2010 оны есдүгээр сард 54.1 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ  оны 9 дүгээр сард 42.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 11.7 сая ам.долл буюу 21.6 хувиар буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 4051.6 сая ам.доллар  буюу 95.2 хувь үүнээс импортын хэмжээ 2578.0 сая ам.доллар  буюу 2.1 дахин, экспортын хэмжээ 1473.6 сая ам.доллар  буюу 73.4 хувиар өсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ