Хятадууд их хэмжээгээр мах нөөцөлсөөр л байна

img

Хятад иргэд их хэмжээгээр мах бэлтгэж, хилээр гаргахыг завдсан хэрэг цөөнгүй гарах болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч мөн ийм хэрэг цөөнгүй бүртгэгдэн, шалгагдаж байна. Тухайлбал,  Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах МТ шатахуун түгээх станцын хойд талын гражид цагаан өнгийн том машинаас  их хэмжээний мах буулгаад байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад    УНЦ 46-85 дугаартай Бенз Норд маркийн машинд Говь-Алтай аймгийн Цээл сумаас ямааны мах 360, хонины мах 218 гулуузыг тус хорооны иргэн 40 настай А, Э нар   бэлтгэн оруулж ирсэн нь илэрсэн байна. Мөн тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Барс захын урд хятадууд их хэмжээний мах бэлтгээд байна гэсэн мэдээллийг ирүүлснийг шалгахад, “Хун иргэн” ХХК-ний байрыг түрээслэгч  БНХАУ-ын иргэн Шү Рун нь гарал үүслийн гэрчилгээгүй  528 ширхэг гулуузыг жижиглэн 50 кг-ийн шуудайнд хийн хадгалсаныг илрүүлж, хураасан байна. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шим архины үйлдвэрийн хажууд хятадууд их хэмжээний мах аваад шулж байна гэсэн мэдээллийн дагуу өчигдөр шалгахад   “Дэн Атар говь  ноолуур”  ХХК-ний хашааг түрээслэгч одоогоор  оршин суух хаяг тодорхойгүй 28 настай Э гэгч БНХАУ-ын иргэдтэй хамтран ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй  20 орчим тн    ямааны гулуузлан бэлтгэн, заримыг нь жижиглэн шуудайлж 2 чингэлэгт хадгалж байсныг илрүүлжээ. Хураагдсан махыг битүүмжлэн хэргийг дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hun:
Ser-od yasan bee?
2015-04-28
Зочин:
Монголд байгаа гадаадын иргэдийн хууль бус үйЛ АЖИЛЛАГАА, ХЭРЭГ ЗӨРЧЛИЙн талаархи мэдээллийг үнэлэх, урамшуулах араг хэмжээ авмаар юм.
2013-07-07