100 гаруй брокер ажил хаялаа

img

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны 100 гаруй брокер диллер өнөөдөр ажил хаялт зараллаа. МIT системийг ашигласан эхний өдөр буюу өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр таван брокер л суусан гэв. Брокеруудын ажил хаях болсон шалтгаан нь өнөөдрөөс Монголын хөрөнгийн бирж ашиглаж буй МIT системтэй холбоотой ажээ. Брокерууд шинэ системд тулгуурлан мөрдөх журамд арилжааны шимтгэлийг өндөр тогтоосон тул ийм шийдвэр гаргахад хүрсэн гэв. Тэдний хэлж буйгаар шинэ системийн анхны өдрийн арилжаагаар дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэнд байхгүй өндөр шимтгэлтэйгээр 955 төгрөг буюу 0.70 центийн арилжаа хийсэн аж. Тодруулбал, 191 төгрөгийн таван ширхэг хувьцаа арилжжээ. Энэ нь 100 гаруй сая төгрөгийн арилжаа хийгддэг биржийн үйл ажиллагаанд томоохон асуудал үүссэнийг харуулж байна. Мэргэжлийн байгууллагууд болон Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос өмнө нь дээрх асуудлаар Хөрөнгийн биржийн удирдлагуудад олон удаа хандсан ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Үүнээс үүдэн Монголын Хөрөнгийн бирж хөрөнгө оруулагчдын өмнө хариуцлагагүй үйлдэл гаргаж, брокерууд арилжаанд оролцож чадахгүйд хүрлээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ