Амралтын хоёр өдөр золгүй байдлаар 9 хүн нас барлаа
Өнгөрсөн бямба гарагт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 776 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг бүртгэн шалгаж байна. Харин ням гарагт 949 мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаж, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байгаа юм. Амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй бүртгэгдсэн 87 хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалгаснаар 79-ийнх нь эзэн холбогдогчдыг нь тогтоожээ. Амралтын хоёр хоногт нийслэлд хулгай 7, танхай 9, золгүй байдлаар 9 хүн нас барж, зам тээврийн 46 зөрчил гарсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна. Бямба гарагт нийслэлийн хэмжээнд 177, ням гарагт 182 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ