Арилжааны долоо хоногийн тойм

img

17-21-ний өдрүүдэд Монголын хөрөнгийн бирж  дээр таван  удаагийн арилжааг явуулж, нийт 4.1 сая ширхэг үнэт цаасыг 27.9 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Хувьцааны хоѐрдогч зах зээлийн арилжаагаар нийт 52 ХК-ийн 2.4 сая ширхэг хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр, анхдагч зах зээлийн арилжаагаар “Шарын гол” ХК-ийн нэмж гаргасан 1.6 сая ширхэг хувьцааг 18.3 тэрбум төгрөгөөр тус тус арилжлаа, Засгийн газрын бондын арилжаагаар “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэл”-ийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтэнд зориулсан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 83.0 мянган ширхэг энгийн бондыг 8.3 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 4.4 мянган ширхэг бондыг 44.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 21196.94 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 1000.64 нэгжээр буюу 4.9% өссөн байна. Индексийн сагсад багтах Шивээ овоо /36.5%/, Багануур /22.3%/, Ремикон /8.6%/, Таван толгой /6.5%/, Женко тур бюро /5.7%/, УИД /5.1%/, АПУ /3.3%/, Монгол шилтгээн /2.9%/, Баянгол ЗБ /2.8%/, Адуунчулуун /1.3%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 187.6 тэрбум төгрөгөөр буюу 8.9% өсч, 2 их наяд 272.3 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Дархан ЗБ /52.1%/, Шивээ овоо /36.5%/, Хар тарвагатай /32.2%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Баянтээг /27.7%/, Бэрх уул /18.9%/, Төмрийн завод /13.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 52 үнэт цаас арилжигдсанаас 31 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Шарын гол /1.6 сая ширхэг анхдагч зах зээлийн арилжааны дүн орсон/, Ремикон /1.1 сая ширхэг/, Сор /646.5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол /18.3 тэрбум төгрөг анхдагч зах зээлийн арилжааны дүн орсон/, Сор 705.8 сая төгрөг/, Ремикон /162.0/ сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ