“Чингисийн хишиг” ТББ-аас буяны арга хэмжээ зохион байгууллаа

img

Өнгөрсөн Бямба гарагт “Чингисийн хишиг” ТББ-аас “Sky Lounge”-д буяны арга хэмжээ  зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд орох “Tax”-ийн үнэ нь 50 доллар бөгөөд зарим нэгэн хүмүүс хандив өргөв.  Тус төрийн бус байгууллага нь энэхүү арга хэмжээнээс олсон мөнгөөрөө хоёр давхар сургуулийн барилга барих юм байна. “Чингисийн хишиг” ТББ нь Нисэх, Яармагт эмзэг бүлгийн, хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдэд хичээл зааж,  хооллодог байна. Тус байгууллагад хүмүүжиж буй  хүүхдүүдийн тоо одоо 30 гараад  байгаа аж. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ