
Нийслэлийн өмчид эд хөрөнгө бүртгэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ц.Баасанжав танилцуулав. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2009-2010 онд нийт 8,2 км авто болон явган хүний замыг 3 тэрбум 225 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авчээ.
НИТХ-ын тэргүүлэгчдээс Хотын төвийн замаар хүнд даацын машин их явснаас замын эвдрэл гарах нь нэлээд байдгийг анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэйг анхааруулав.
Дашрамд дурдахад, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Багахангайн мах боловсруулах үйлдвэрийнхэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд хамрагдах хүсэлт гаргасныг дэмжиж, баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ