Архивчдын сургалт үйлдвэрлэлийн төв нээлээ
Нийслэлийн Архивын газраас Нийслэлийн 2010 оны Нийгэм эдийн засгийн засгийн зорилтод “Архивчдын сургалт, үйлдвэрлэлийн төв” байгуулах ажлыг тусгасан. Энэ чиглэлээр ч тодорхой ажлыг төлөвлөн ажилласан ба Нийслэлийн хөрөнгө оруулалтаас 1.5 сая.төгрөгийн санхүүжилтийг олгосон билээ. Шаардлагатай тоног төхөөрөмж, материаллаг баазыг худалдан авч, уг төвийг тохижуулан Архивчдын өдрийг тохиолдуулан 2010 оны 11 сарын 29-ний өдөр “Архивчдын сургалт, үйлдвэрлэлийн төв”-ийн албан ёсны нээлтийг хийж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Уг Архивчдын сургалт үйлдвэрлэлийн төвийн зорилго нь Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, хөмрөг үүсгэгч байгуулагуудын архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаа болон, шинээр томилогдсон ажилтнуудыг мэргэшүүлэх юм. Архивчдын сургалт үйлдвэрлэлийн төвийг өөрсдийн байгаа нөөц бололцоон дээр тулгуурлан тохижуулсан боловч цаашид өргөжүүлэх, өргөтгөн ажиллахаар төлөвлөж байна. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ